AI шийдлийг нэвтрүүлэхэд заавал шинэ үнэтэй систем, сервер авах шаардлагатай юу?
Заавал шаардлагагүй. Орчин үеийн AI шийдлүүдийн ихэнх нь cloud (үүлэн) технологид суурилсан байдаг тул нэмэлт сервер, өндөр өртөгтэй дэд бүтэц худалдан авахгүйгээр шууд ашиглах боломжтой.
Cloud AI үйлчилгээ нь “хэрэглэснээрээ төлөх” загвартай тул эхний хөрөнгө оруулалт багатай, хурдан нэвтрүүлэх давуу талтай . Энэ нь жижиг, дунд бизнесүүдэд AI-г туршиж, хэрэгжүүлэхэд хамгийн тохиромжтой арга юм.
Харин байгууллагын хэрэгцээ, хэрэглээний хэмжээ ихсэх үед өөрийн сервер (on-premise) шийдэл ашиглах сонголт байж болох ч энэ нь их хэмжээний анхны хөрөнгө оруулалт, техник үйлчилгээ шаарддаг
Програм хангамж хөгжүүлэлтийн процесс хэр удаан үргэлжилдэг вэ?
Уламжлалт програм хөгжүүлэлт 6-12 сар зарцуулдаг бол “Low-code” технологийн тусламжтайгаар бид бизнесийн апп, автоматжуулалтыг дунджаар 2-4 долоо хоногийн дотор бэлэн болгож, ашиглалтад оруулдаг. Энэ нь таны цаг хугацаа болон хөрөнгө оруулалтыг хэмнэх болно.Уламжлалт програм хөгжүүлэлт 6-12 сар зарцуулдаг бол “Low-code” технологийн тусламжтайгаар бид бизнесийн апп, автоматжуулалтыг дунджаар 2-4 долоо хоногийн дотор бэлэн болгож, ашиглалтад оруулдаг. Энэ нь таны цаг хугацаа болон хөрөнгө оруулалтыг хэмнэх болно.
Биет аюулгүй байдлын систем (CCTV, нэвтрэх хяналт)-ийг IT системтэй холбох боломжтой юу?
Тийм. Бид биет аюулгүй байдлыг кибер технологитой нэгтгэх (Security Convergence) тал дээр мэргэшсэн. Жишээ нь, нэвтрэх хяналтын датаг Power BI-тай холбож ирцийн тайлан гаргах, эсвэл камерын системд алдаа заахад автоматаар засвар үйлчилгээний “Тикет” үүсэх шийдлүүдийг бид санал болгодог.